Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн хөтөлбөрт голуудын усны чанарын 2021 оны 04 дүгээр сарын төлөв байдал
1. Хэрлэн голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд, Хэрлэн голын дагуу Чингис хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Хэрлэн голын дагуу ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн хэмжээнд байсан ба өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулхад хүчилтөрөгчийн хэмжээ бага зэрэг өссөн байна. Голын усны эрдэсжилт, хотоос дээш болон доош хэвийн хэмжээнд 94,3-153,3 мг/л байв.
Бусад үзүүлэлтээр өнгөрсөн сартай харьцуулахад шинжилгээний үр дүнгийн хэлбэлзэл бага үзүүлэлтүүд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй байна.
2. Онон-Дадал голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04 дүгээр сарын 28-нд Онон-Дадал харуулын ажиглагч сорьцыг авч 04-р сарын 29-нд БОШЛ-д ирүүлж сорьцод усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт 55,1 мг/л байсан ба голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
3. Балж-Дадал голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04 дүгээр сарын 28-нд Балж-Дадал харуулын ажиглагч сорьцыг авч 04-р сарын 29-нд БОШЛ-д ирүүлж сорьцод усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт 49,5 мг/л байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрдэсжилт багассан үзүүлэлттэй байна. Голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй цэвэр байсан байна.
4.Барх-Батширээт голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04 дүгээр сарын 27-нд Барх-Батширээт харуулын ажиглагч сорьцыг авч 04-р сарын 28-нд БОШЛ-д ирүүлж сорьцод усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт 83,7 мг/л байсан ба голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна бохирдолгүй, цэвэр байсан байна.
5.Эг-Батширээт голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04 дүгээр сарын 27-нд Эг-Батширээт харуулын ажиглагч сорьцыг авч 04-р сарын 28-нд БОШЛ-д ирүүлж сорьцод усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт 56,6 мг/л байсан ба голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна бохирдолгүй, цэвэр байсан байна.
6.Хурх-Өмнөдэлгэр голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04дүгээр сарын 26-нд Хурх-Өмнөдэлгэр харуулын ажиглагч сорьцыг авч 04-р сарын 27-нд БОШЛ-д ирүүлж сорьцод усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт 85,0 мг/л байсан ба голын ус үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна бохирдолгүй, цэвэр байсан байна.
7.Улз-Норовлин голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 04дүгээр сарын 08-нд Улз-Норовлин харуулын ажиглагч сорьцыг авч 04-р сарын 09-нд БОШЛ-д ирүүлж сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт 232,4 мг/л байсан ба голын ус бусад үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна